ИУ-ын толгойлогчийг амьдаар нь олзлов

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

ИУ-ын толгойлогчийг амьдаар нь олзлов

Абу Омар аш-Шишани

Фото: AP

 

“Исламын улс” бүлэглэлийн толгойлогч нарын нэг Абу Омара аш-Шишанийг Америкийн тусгай албаныхан Иракийн Киркук мужид амьдаар нь барин олзолсон тухай EIN агентлаг мэдээлжээ.

 

Тусгай албаныхан өөр хоёр хээрийн даргыг барьж, долоон дайчдыг нь устгасан гэнэ. Гурван хэт даврагчдыг Иракийн зүүн-хойд нутгийн Сулеймен хотод авчирсан байна. Өмнө нь хэвлэл мэдээлээр аш-Шишанийг устгасан тухай нэг биш удаа мэдээлж байсан юм. Өнгөрсөн оны сүүлчээр алан хядагчийн үхлийн талаар Рамзан Кадыров Instagram-даа мэдээлсэн ч дөрөв хоногийн дараа тэр мэдээллийг Панкиссийн хавцлын ахмад үйгүйсгэсэн байв. Тэрээр Орост нэвтрэн тэр оросуудад үзүүлээд өгнө гэж эцэгтэйгээ ярихдаа хэлж байсан юм.

 

Абу Омар аш-Шишани (жинхэнэ нэр нь Тархан Батирашвили) 1986 онд Гүржийн Панкиссийн хавцлын нэгэн тосгонд төрөөд армид алба хааж байхдаа хууль бусаар зэвсэг хадгалж байсан хэргээр шийтгэгдэж байжээ. Тэрээр 2012 онд Туркаар дамжин хэт даврагчдын “Исламын улс” бүлэглэлтэй нэгдэн байлдаж, тэдний толгойлогчдын нэг болсон юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж