Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн дөрөвдүгээр хорооны иргэн 74 настай О гэгч өвгөн арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 15:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай ар гэрийнхэн нь онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу тухайн өдрийн 21:10 цагаас эхлэн эрэлд гарчээ. Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцсон байна. Өвөөг алга болсны маргааш буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 01:58 цагаас эхлэн Түйн голын эргийн бургасанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үргэлжлүүлж, үдшийн 22:10 цагт Номгон багийн 81 дүгээр байрны суурийн давхраас эсэн мэнд олжээ. Алга болсон өвөөг амьд сэрүүн олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
М.СУРА