Хуучирсан мэдээ: 2015.12.27-нд нийтлэгдсэн

ТЕГ-аас зөвлөж байна

УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулан хэрэгжих хугацааг нь  2016 оны хоёрдугаар сарын 20-н хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар/ТЕГ/-аас дараах зөвлөмжийг гаргаад байна.

  1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Хувь хүний орлогын албан татварын шинээр гаргасан тайланг/ЭЗИТБТ-06/ зөвхөн Хувь хүн тайлагнана.
  2. Цалин, хөдөлмөрийн  хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын шинээр гаргасан тайлангийн/ЭЗИТБТ-11,12/ татвар төлөгчийн тоо багананд орлого, хөрөнгийн дүн шивэхгүй зөвхөн  тухайн шинээр мэдүүлсэн орлого хэдэн татвар төлөгчтэй холбоотой болохыг мэдээлсэн татвар төлөгчийн тоог оруулах.
  3. Хувь хүн, хуулийн этгээд нь ЭЗИТБДТ Хуулийн дагуу тайланд мэдүүлэх хөрөнгө, орлогын дүнг  төгрөгөөр шивж оруулах
  4. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 12.3.-т: “Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж,  байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл,  хураамжийн тооцоо хийнэ.” гэж заасны дагуу Санхүүгийн тайлан баталгаажуулснаар  татварын шинээр гаргасан тайлан хүчин төгөлдөр болох.
  5. Зөвхөн тухайн хувь хүн, хуулийн этгээдийн мэдүүлж буй хөрөнгө орлогод хамаарах татварын төрлөөр тайланг илгээх.
  6. Шинээр гаргасан татварын тайланг буруу мэдүүлсэн тохиолдолд тухайн тайланг хүчингүй тайланд  тооцохыг анхаарууллаа.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж