&#34Харшийн шинэ жил&#34 өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2015.12.27-нд нийтлэгдсэн

&#34Харшийн шинэ жил&#34 өнөөдөр болно

2016 он гарахыг хүлээж байтал ажил албан газруудын ёолк, шинэ жил энд тэндгүй болж, үүрээ эвдүүлсэн шоргоолж, гэрэл асаалгасан жоом мэт бужигналдаж буй энэхүү эгзэгтэй үеэр жинхэнэ тасарчихсан шинэ жилийн наадам болох нь ээ. Жинхэнэ солиоотээ&галзуутээээ парти буюу “Харшийн шинэ жил”. Ажил алба, нам бүлгэмийн шинэ жил гэх мэт нэг л хэвийн хүйтэн хөндий албан ёсны ажил хэрэгч ёолкон дээр дэмий цомцойн сууж, утсаа ухаж, урдах хүнтэйгээ ярих юмаа олж ядан сууна уу? Охид бүсгүйчүүд маань саржин хоолоо сойж, 2 идэхгүй хоосон явсны эцэст хүссэн даашинзандаа багтаж, хүний нүд хужирлахаар сайхан зурагнуудыг instagram дээрээ тавихаар болчихсон байгаа дээрээ Харшийн шинэ жилд очих хэрэгтэй. Та бид бүтэн жилийн турш ажлын дарамт, шахалт, машин унааны түгжрэл, facebook дээрх эргүү тэнэг comment-ууд, таалагддаг хүндээ seen-дүүлсэн хэрэг, согтуудаа баарны тайзийг циркийн манеж хэмээн андуурснаа мартаж чадахгүй яваа гутрал гэх зэрэг нягтаршил ихтэй том стрессийг үүрч яваатай хэн ч маргахгүй.  Энэ бүхнийгээ нийлүүлж байгаад recycle bin-рүүгээ хийж, empty-лэх ганц арга бол Харшийн шинэ жил шүү.

Залуучууд бид өөрсдийн гэсэн шинэ жилтэй болж, жил бүр түүндээ оролцохын тулд догдлон хүлээдэг болох нь ээ. Харишийн шинэ жил –Red line залуучуудын хамгийн галзуу цугларалт болно. “ Хүндэт өвгөн аав нь хүрээд ирлээ хо хо хо” гэсээр таягаа тулан ирдэг урт цагаан сахалтай улиг болсон Санта биш жинхэнэ орчин үеийн Сантатай, гадны кинон дээр prom king, prom queen гэдэг шиг Харшийн Хунтайж, Гүнжийг шалгаруулна. Аз болж энэхүү үдэш Miss Earth-ийг хөтөлсөн Steve Harvey биш жүжигчин Анхбаяр хөтөлнө. За тэгээд Камертон, Рокит Бэй, Никитон гэх мэт хамгийн орчин үеийн залуусын сонсох дуртай хамтлаг дуучид ирж тоглоно #гэнэ дээ.

Энэ жилийн Харшийн шинэ жил- Red line-ийн онцлох тэмдэг бол улаан оймс шүү. Хөлний бээлий болсон тэрхүү улаан өнгөтэй эдлэл дотроо та өөрийн сонголтын дагуу ямар нэгэн бэлэг хийж ирэх бөгөөд бэлэггүй ирвэл яаж ч хичээгээд оруулахгүйг анхаарна уу. Аан бас шилдэг хосыг шалгаруулж дээд зэрэглэлийн 5 одтой Шангри Ла зочид буудлын өрөөнд нэг өдөр дураараа, тухтайхан байдлаар тэр 5 одыг нь  хосоороо “ тоолох “ эрхийг бэлэглэнэ.

 Мөн авьяас чадвараараа харанхуй шөнө brightness нь тултал ихэссэн утсанд гялбуулах мэт гэрэлтэж гялалзаж яваа  загвар зохион бүтээгчид болох Michel&Amazonka хоёрын загварын шоу болох тул та бүхэн нүдээ бэлдэж ирэх нь байна шүү. За тэгээд  шинэ жилийн ширээ гэхээрээ л Советское байдаг гэж андуурч яваа хүмүүстээ сонирхуулахад Belvedere, Moet&Chandon мандоон гэх мэт амттан шимтэн ширээнд нь өөрсдийгөө амсуулах гэхээс тэсэн ядан хүлээж байгаа юм байна. (Moet&Chandon  Michel&Amazonka аая)

За энэ бүхнээс дүгнэн зөвлөж аминчлан захихад : “ Та бүхэн найзуудаараа, фракцаараа, группээрээ, хосоороо нийлж аваад …35,36,37,38,39,40,41,42,43,44… размерийн гутлын мөрөө “Шангри Ла”-гийн зүг гаргана буй зээ.  Гаргаагүй үлдсэнгүүд нь харин харамсах буй заа”

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж