Бенин улсын ерөнхий сайд Лионель Зинсу нисдэг тэрэгний ослоос эсэн мэнд гарсан тухай охин нь Твиттерт жиргэжээ. Ерөнхий сайд Лионель Зинсугийн зорчиж явсан нисдэг тэрэг Жугу хотноо ослын буулт хийх үедээ осолдсон аж.
Лионель Зинсу ирэх 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй юм. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Бенин улсын ерөнхий сайдаар томилогдсон аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС