Харри Поттерийн зохиолч юу сэдсэн бол?

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Харри Поттерийн зохиолч юу сэдсэн бол?

“Харри Поттер” цувралын зохиолч Ж.К.Роулинг тун өвөрмөц нэгэн сайтыг шинээр нээлээ. Хаяг нь www.pottermore.com “Удахгүй…” гэсэн ганцхан бичиг нүүр хуудсанд нь харагдана. Харин нүүр хуудсанд байх хоёр шувууны дүрсэн дээр дарахад зохиолчийн ямар нэгэн дуулиан бүхий мэдэгдэл хийх өдрийг хүртэл хэдий хэр хугацаа үлдсэнийг тоолох аж. Энэхүү сайтыг Роулингийн дараагийн шинэ төсөлд зориулсан хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.


Ирэх сарын 15-нд “Харри Поттер”-ын хамгийн сүүлчийн буюу найм дахь цуврал кино нээлтээ хийх юм. “Харри Поттер” цуврал роман дэлхий даяар 400 сая хувь борлогдон, долоон цуврал кино нь 6.4 тэрбум ам.долларын ашиг олсон билээ. Харин одоо энэ их амжилтын эзэн Роулинг дэлхийг байлдан дагуулах ямар нэг шинэ зүйл сэджээ. Тэрбээр энэ тухайгаа зургаан хоногийн дараа албан ёсоор мэдээлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж