Фото: Shutterstock
Зул сарын баярын өмнөх арилжаагаар биржийн нефтийн үнэ өслөө.
Brent нефтийн 2016 оны хоёрдугаар сарын фьючерсийн нэг баррель нь Лондоны бирж (ICE) дээр 1,4 хувиар өсөн 37,92 ам.доллараар арилжаалагдсан байна. Дараагийн өдрийн арилжаагаар энэ нефтийн үнэ 38 ам.доллараас дээш давжээ. Долоо хоногт түүний үнэ 3 хувиар нэмэгджээ.
Нью-Йоркийн барааны бирж (NYMEX) дээр WTI нефтийн үнэ 1,6 хувиар нэмэгдэн баррель нь 38,10 ам.долларт хүрчээ. Энэ марк үнээ таван хувиар долоо хоногт нэмлээ. АНУ-ын нефтийн нөөцийн мэдээ энд нөлөөлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР