&#34Мон-Алтиус&#34 хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.26-нд нийтлэгдсэн

&#34Мон-Алтиус&#34 хүснэгтийг тэргүүлж эхэллээ

"Мон-Алтиус Дундговь Смарт" баг 5 хожилтой хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Спортын төв ордонд болж буй Үндэсний супер лигийн 1-р тойргийн тоглолтууд өндөрлөх шатандаа ороод байна. Өчигдөр/12.25/ болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.

XII.25 (Баасан)

Баянзүрх Их Өргөө Аравтууд vs Дундговь Мон-Алтиус Смарт – 96:108

СБЛ Хасын Хүлэгүүд – Архангай Лидер – 111:123


Монголын үндэсний супер лигийн 1-р тойргийн тоглолтууд өндөрлөх шатандаа ороод байна. Энэ өдөр "Мон-алтиус Смарт" баг тойргийн сүүлийн тоглолтоо "Их өргөө Аравтууд" багийн эсрэг хийж 108-96-аар 5 дахь хожлоо байгуулан хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Уг тоглолтонд А.Гансүх гэмтлийн улмаас 2 дахь тоглолтоо өнжсөн ч багийн залуус тун сайн тоглолтоо үзүүлсэн. Тэднээс Б.Дархантөгс 33 оноо б.таслалт, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэн сүүлийн мөчид тун сайн хамгаалалт хийсэн юм. Andre Brown 20 оноо, 14 самбараас бөмбөг авалт Kashif Watson 14 оноо 7 оновчтой дамжуулал, Б.Даваажав 20 оноогоор тус тус багтаа гүйцэтгэж хожил байгууллаа. 

Харин "Баянзүрх Их-өргөө Аравтууд" багаас Д.Мөнхтүвшин сайн тоглолтоо үргэлжлүүлэн 30 оноо 8 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт хийсэн бол Ш.Сэдбазар 24 оноо 10 самбар, С.Батбямба 22 оноо, С.Өрнүүнбилэг 12 оноо тус тус авсан байна. Ингэснээр "Их Өргөө Аравтууд" 3 хожил 4 хожигдолтой 1-р тойргийг дуусгаж байгаа бол "Мон-Алтиус Смарт" баг 5 хожил 2 хожигдолтой хүснэгтийг одоогоор тэргүүлэн дуусгалаа.

Энэ өдрийн  2 дахь тоглолт "SBL Хасын хүлэгүүд" "Архангай Лидер" багуудын хооронд ширүүхэн нэг супер лигийн тулаан болсон. "Архангай Лидер" багийн хувьд 3 хожил 3 хожигдолтой лигийг үргэлжлүүлж байсан бол Хүлэгүүд 2 хожил 4 хожигдолтой байсан юм. Улмаар 2 багийн тоглолт тун ширүүн эхэлсэн бөгөөд эхний үед "SBL Хасын Хүлэгүүд" багийн 2 тоглолт техникийн алдаа авч улмаар өрсөлдөөн дээд цэгтээ хүрсэн. Харин Архангай Лидер багаас J.blake –ыг зогсооход тун хүнд байлаа. Тэрээр 27 оноо 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол самбарын шинэ мангас Э.Дөлгөөний дараалсан Дабль дабль зогссонгүй 18 оноо 12 самбар 4 хаалт хийлээ. Мөн тэднээс гараанд гарсан О.Очирбат эхний хагас 18 оноо авсан бол, О.Цэлмэг 16 оноо, Чу 16 оноо Г.Чинбат 13 оноо авсанаар тэд 123-111-аар 4 дэхь хожлоо байгуулан 1-р тойргыг 50-аас дээш хувьтай дуусгахаар боллоо. Харин Хүлэгүүдийн тааруу тоглолт багийн ахлагч Б.Билгүүнтэй холбож болох юм. Тэрээр 2 тоглолт дараалан самбар болох оноо авалт тун тааруу байгаа бөгөөд энэ өдөр А.Бямбадорж 27 оноо, Б.Батжавхлан 16 оноо А.Энхтүвшин 10 оноо авсан юм. Энэ өдөр Хүлэгүүдийн хамгаалалт тун тааруу байсан бөгөөд Лидер баг багаараа 51- хувьтай довтолсон тэдний хамгаалалт хэр байсан үүнээс харагдаж болох юм.

 

Баянзүрх Их Өргөө Аравтууд vs Дундговь Мон-Алтиус Смарт – 96:108Мон-Алтиус Смарт баг улирлын 5 дах хожлоо авч, улирлыг тэргүүлж байна

Posted by Mongolian National Basketball Association on Friday, December 25, 2015

 

 

СБЛ Хасын Хүлэгүүд – Архангай Лидер – 111:123

Posted by Mongolian National Basketball Association on Friday, December 25, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж