Жагсаалтаар нууц амрагаа оруулдаг уу?

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Жагсаалтаар нууц амрагаа оруулдаг уу?

Сонгуулийн хуулийг чуулганы хуралдаан дээр ид хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой санал хураалтын үеэр гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Зарим гишүүдийн хэлсэн үг “ангийнхнаа” багагүй хөгжөөгөөд авсан бол зарим нь нууц асуудал ч хөндөж гаргав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат Зам тээврийн яам “порно” байгууллага болж хувирсныг шүүмжилж, О.Баасанхүү жагсаалтаар нууц амрагууд орж ирдэг тухай дуулгав.  О.Баасанхүү МАХН-аас жагсаалтаар УИХ-д орж ирсэн. Хэрэв жагсаалтаар нууц амрагууд УИХ-д орж ирдэг бол тэр өөрөө хэн нэгний нууц амраг болж таарах нь ээ.

Харин “Бидон” хоч аваад байгаа Д.Ганбат гишүүн Зам тээврийн яамыг “порно” байгууллага болсныг яаж мэдсэн юм бол?

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж