Элэгний өвчнөөр шаналж буй олон хүн мянган хүн Монголд бий. Тэдгээр хүмүүс элэгний С вирусийг эмчлэх Харвони эмийг удтал хүлээсэн. Тэгвэл энэ эмийг “Омбол” компани Монголдоо авчирчээ. Харвони эмийг нийлүүлэгчдийн хувьд эхний ээлжинд 1,600 хүнд эм олгож, цаашид гурав гурван сарын зайтай 1,600-аар нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэхүү эм орж ирснээр олон хүн аюулт өвчнөөс аврагдана гэж найдаж байгаа. Гэтэл Эрүүл мэнд, спортын яамнаас эмийн талаар асуухад огт мэдээгүй, орж ирээгүй гэсэн хариу өгч байлаа. Сайдыг нь томилоогүйгээс салбарын яамныхны ажил цалгардав бололтой. Ямартай ч олон хүнд буян болох Харвони эмийг авчраад байгаа ажээ.
Д.ЦЭЦ