Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын амжилтыг Гиннесийн дээд амжилтад бүртгэжээ. Тэрээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 35 удаа түрүүлээд байгаа. Хакүхо энэ оны 1, 3, 7 дугаар сарын башёд түрүүлсэн. Хакүхо макүүчи зиндаанд хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон удаа дараалан түрүүлсэн, хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн, нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн бөхийн амжилтыг эзэмшдэг.
Их аварга маань цаашдаа 40 түрүүлэх зорилготой байгаагаа хамгийн олон удаа түрүүлсэн бөхийн хүндэтгэлийн найран дээр албан ёсоор хэлсэн билээ.
Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан.
МАКҮҮЧИ ЗИНДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН АВАРГУУД:
Хакүхо М.Даваажаргал – 35 (2006 оноос)
Тайхо – 32 (1960-71)
Чиёонофүжи – 31 (1981-90)
Асашорюү Д.Дагвадорж – 25 (2002-2010)
Китаноүми 24 (1974-1984)
Таканохана 22 (1992-2001)
Важима 14 (1972-1980)
Фүтабаяма 12 (1936-1943)
Мүсашимарү 12 (1994-2002)
Акэбоно 11 (1994-2002)
Ч.БОЛОР