Барууныхан Бээжин дэх иргэдээ сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Барууныхан Бээжин дэх иргэдээ сэрэмжлүүлэв

 

Бээжин дэх АНУ, Их Британи, Францын Элчин сайдын яамдаас өөрийн орны иргэдээ болзошгүй халдлагаас сэрэмжлүүлжээ. Бээжингийн алдартай худалдааны дүүрэгт өдрийн цагаар хутгаар зэвсэглэсэн эрэгтэй австрали эмэгтэйг хөнөөж, франц эрэгтэйг шархтуулсан халдлага гарсан юм. Иймээс Зул сарын баярын худалдан авалт хийхээр төлөвлөж буй Бээжин дэх барууны иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн аж. Бээжингийн Санлитун дүүрэгт Барууны олон брэндийн дэлгүүр, хоолны газар байрладаг юм.

 

Өмнө нь Хятадын гадаад хэргийн яамнаас дээрхтэй ижил сэрэмжлүүлгийг  гаргаж байсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж