Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

УИХ-д УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэн юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн төвшинд дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн нэг болгосон юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү сонгуулийн тогтолцоо ямар байх, 28-ыг бүсчлэхээр тогтсон уу. Сонгогдсоныхоо дараа өөрөө нам руу орсон тохиолдолд буцаан татах заалт Сонгуулийн хуульд туссан уу. Намуудыг саналын хуудаст бичихдээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлснээр бичих юм уу. Шодож шийдэж болдоггүй юм уу. Үүнд хариулт өгөөч гэв.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Сонгогдсоныхоо дараа өөр нам, эвслийн бүлэг рүү орвол буцааж татах тухай заалт байсан. Ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар энэ заалтыг хэлэлцээд УИХ-ын бусад хуулиар зохицуулах нь зөв гэж үзсэн. Гурван бүлгийн зөвшилцлийн хүрээнд нэлээн яригдсан. Сонгуулийн тогтолцоо нь 48х28 байхаар тогтсон. 28-ыг таван бүсэд хуваахаар ярьсан ч нэг бүс болгохоор шийдсэн” гэлээ. Энэ нь 28 гишүүн намын нэрсийн жагсаалтаар сонгогдоно гэсэн үг юм байна. Намуудыг саналын хуудаст бичихдээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаар  бүртгэхээр зааж өгчээ. Одоогоор УДШ-д бүртгэлтэй 24 нам байна. Үүнээс нэгд, МАН, хоёрт, Ардчилсан нам жагсаж байгаа аж.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж