Хөвсгөлийг тойрон аялагчид замдаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийг тойрон аялагчид замдаа гарчээ

Энэ оныг “Усны жил” болгон зарласантай холбогдуулан ”Хаан их сарьдаг, хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх” танин мэдэхүйн эко аяллыг Хөвсгөл аймгийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулж байна. Морь, машинаар болон явганаар Хөвсгөл нуурыг 10 хоног тойрон аялах аялагчид өнгөрсөн лхагва гаригийн өглөө замдаа гарчээ. Байгалийн үзэсгэлэнт газар, хосгүй, өвөрмөц тогтоц бүхий Хөвсгөл нуурын хоёр арал Модон хүй, Хадан хүйд усан онгоцоор хүрч, шувуудын чуулганыг сонирхон саатах юм. Мөн далайн төвшнөөс дээш 3496 метрийн өндөрт орших Соёны уулсын ноён оргил мөнх цаст Бүрэн хаан ууланд гарч, эх орноо тольдоно. Хөвсгөл нуур дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр хувь, Монгол орны гадаргын цэвэр усны 68.9 хувийг дангаараа агуулдаг юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж