
Тэмцээний үргэлжлэх хугацаа:
-Ёкозүна Хакухогийн нэрэмжит “Ирээдүйн аваргууд” хүүхдийн сумо бөхийн наадмын бүртгэл 4-р сарын 15-наас эхлэн 3 долоо хоногийн хугацаанд явагдана. Тэмцээнийг 2010 оны 5-р сарын 08-аас 6-р сарын 01 хүртэл 4 долоо хоногийн турш зохион байгуулна.
Тэмцээний журам:
-“Ирээдүйн аваргууд” хүүхдийн сүмо бөхийн их наадам нь 9-11 нас, 12-13 нас, 14-16 насны ангиллаар явагдана. Наадам нь урьдчилсан тэмцээн, шигшээ тэмцээн гэсэн хоёр шаттайгаар зохион байгуулагдана. Наадмын шигшээ тэмцээнд шалгарсан шилдэг хүүхдүүдийн барилдаан тойргийн журмаар зохион байгуулагдана. Их наадамд амжилттай барилдсан хүүхдүүдэд хүүхдийн сүмо бөхийн цол олгоно. Цолыг олгох шалгуур нь барилдааны амжилт байна.
Ёкозүна: 100%-ийн амжилт /15 даваа/
Озэки: 95%- ийн амжилт /14 даваа/
Сэкивакэ: 85%-аас 95% хүртэл /12-13 даваа/
Комүсүби: 70%-аас 85% /10-11 даваа/
Тэмцээний шагналын сан:
-Нийт 12 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд оролцогч хүүхэд бүрт тухайн наадмыг өөрийн нэрэмжит болгон явуулж байгаа сүмочийн дурсгалын гарын хээ, ил захидал болон ивээн тэтгэгчийн бэлгийг дурсгана.
Урьдчилсан барилдаан:
Тэмцээнд оролцсон бүх хүүхдэд ивээн тэтгэгчийн шагнал өгнө. Урьдчилсан барилдаанд шалгарсан хүүхдүүдэд дараах шагналыг олгоно:
1-р байр: Алтан медаль 50,000 төгрөг шигшээ тэмцээнд оролцох эрх
2-р байр: Мөнгөн медаль 30,000 төгрөг шигшээ тэмцээнд оролцох эрх
3-р байр: Хүрэл медаль 20,000 төгрөг шигшээ тэмцээнд оролцох эрх
3-р байр: Хүрэл медаль 20,000 төгрөг шигшээ тэмцээнд оролцох эрх
Шигшээ тэмцээн:
-Шигшээ тэмцээнд шалгаран оролцсон 48 хүүхэд сүмочийн дурсгалын зүйлээр шагнуулна. /плакат, сүмогийн календарь гэх мэт/ Шигшээ тэмцээнд амжилттай барилдаж, наадмын медальт байранд шалгарсан хүүхдүүдэд насны ангилал бүрт дараах шагналыг олгоно. Шигшээ тэмцээнийг ОУ-ын хүүхдийн баярын өдөр болох 6-р сарын 1 нд Сүхбаатарын талбай дээр зохион явуулж, Хүүхдийн сүмогийн цол, шигшээд барилдсан хүүхдүүдийн шагналыг Ёкозүна Хакүхо өөрийн биеэр ирж гардуулах юм.
1-р байр: Алтан медаль, Японд аялах эрх
2-р байр: Мөнгөн медаль 150,000 төгрөг
3-р байр: Хүрэл медаль 100,000 төгрөг
3-р байр: Хүрэл медаль 100,000 төгрөг
Тусгай шагнал:
Наадмын тэмцээний турш Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран ажиллаж, дайчин гарамгай барилдсан 10 хүүхдийг шалгаруулж, тусгай шагналуудыг олгоно.
· Ёкозүна Хакүхо Даваажаргалын нэрэмжит “Шилдэг бөхийн шагнал”
· Ёкозүна Асашёорюү Дагвадоржийн нэрэмжит “Шилдэг бөхийн шагнал”
· Озеки Ама Бямбадоржийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”
· Кёкүшюзан Батбаярын нэрэмжит “Уран барилдааны шагнал”
· Кёкүтэнхо Цэвэгнямын нэрэмжит “Гарамгай барилдааны шагнал”
· Какүрюү Анандын нэрэмжит “Гарамгай барилдааны шагнал”
· Асасэкирюү Дашнямын нэрэмжит “Техниктэй бөхийн шагнал”
· Токитэнкү Хүчитбаатарын нэрэмжит “Техниктэй бөхийн шагнал”
· Тамаваши Мөнх-Оргил нэрэмжит “Өсөх идэр бөхийн шагнал”
· Хакуба Өнөржаргал нэрэмжит “Өсөх идэр бөхийн шагнал”
· Моконами Базарсад нэрэмжит “Өсөх идэр бөхийн шагнал”
“Шилдэг бөхийн шагнал”-д ахлах болон бага насны хоёр хүүхдийг шалгаруулж тус бүр 50,000 төгрөгийн шагналыг өгнө. Бусад тусгай шагналуудыг 30,000 төгрөг дагалдана. Тусгай шагналуудыг сүмо бөхчүүд /эцэг эх/ өөрсдийн гарын бэлгийн хамт гардуулна.
Б.Энх
hooe 2010-04-19 202.179.21.41
hooe goimon shig turanhai hyyhed byrtgyylj bolohuu gehdee aaimaar shormostoi
Ama 2010-04-19 202.131.227.149
Ama odoo Harumafuji sh dee
Зочин 2010-04-19 180.235.166.157
teneg batbayaraa avragiin neriig iim yumand butgii shorooduul l daa huuhdiin temtseen bol undesnii bohiin temtseen bhad l hangalttai
dod 2010-04-19 202.70.34.202
hogiin yum beshagnaliig hee hakyho ichdeggyi tsaddaggyi hog yum daa
̺íõººä 2010-04-19 124.158.92.15
25-iin Kekshu tower-iin 6 davhart ireed Togoldor gedeg huntei uulz Burtgel ni duusan gej bga ym bnlee
galaa 2010-04-19 202.131.234.2
mongoloo ypon buuz bolgoh ehnii alham gehuudee ushuu heleh ug alga daa
davaajargal 2010-04-19 202.55.190.6
tanai huuhed chadahgui sh dee tiim baij un shunaltai n**** ve
zochin 2010-04-19 183.81.169.6
tenej yavah tcag bish beltgelee hii barutad udaa unalaa odoo chi diilehgui iym shig bna bashi bish bsan bolohoor chinii az
lanka 2010-04-19 203.169.48.53
dawaajargal zohion baiguulj bga aym chin hvvhedee oroltsuulahgvi tegeedch ih mongotoi hvn baij shagnaln neeh ih bish ym bna shde zailuul gej dawga zohioson bol arai ilvv bai shagnal ogoh bsan biz
̺íõºº 2010-04-19 124.158.74.2
Ýíý òýìöýýí õààíà áîëîõ þìßàæ á¿ðòã¿¿ëýõ âýÓòàñíû äóãààðàà ¿ëäýýíý ¿¿