Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байна. Тэрбээр Өмнөд Солонгостой удаан хугацаанд маргаантай явж ирсэн “зугаацуулагч бүсгүйчүүд”-ийн асуудлыг хэлэлцэх гэнэ. Өмнөд Солонгосын талаас дэлхийн II дайны үед япон цэргүүд охид, бүсгүйчүүдийг нь хүчээр “зугаацуулагч” болгож байсанд Токиогоос нөхөн олговор, албан ёсны уучлал шаардаж байгаа юм.
“Зугаацуулагч бүсгүйчүүд”-ийн асуудал Өмнөд Солонгос болон Японы дипломат харилцааны хамгийн том саад юм. Японы ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нарын уулзалтын үеэр ч энэ асуудал сөхөгдөж байжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS