Банкинд халдсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Банкинд халдсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Өчигдөр “Капитал” банканд  халдсан хэрэг гарчээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулбал, “Өчигдөр энэ дуудлага ирсэн. Хан уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах банканд халдлага гарсан” гэв. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажлыг явуулж байгаа юм байна. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажлыг орон даяар эхлүүлжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус банкнаас 14 орчим сая төгрөг дээрэмдсэн бөгөөд халдсан этгээдийг 25-30 насны хүн байж болзошгүй гэв.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж