Онгоцны буудлын ажилтан дипломатчийн мөнгийг авчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Онгоцны буудлын ажилтан дипломатчийн мөнгийг авчээ

 

Мороккогийн дипломатчийн мартаж орхисон 20,000 еврог Парисын нисэх буудлын нэгэн ажилтан авсан байсныг цагдаа нар тогтоосон байна. Дипломатч Шарль-де-Голлийн нисэх буудлаас онгоцонд суух гэж байхдаа VIP лоунжид мөнгөө орхисоноо мэджээ. Мөнгө алдсан тухай цагдаад мэдэгдсэний дараа VIP лоунжийн видео бичлэгээс нисэх буудлын ажилтан мөнгийг авсныг тогтоож,  түүнийг гэрээс нь баривчилсан байна. Нисэх буудлын ажилтныг батлан даалтанд гаргасан боловч түүний үйлдэлд тохирох ял оноох юм байна. Цагдаа нар нисэх буудлын ажилтны гэрээс дипломатчийн мөнгөний тэн хагасыг олсон гэнэ. Мороккогийн дипломатч цүнхнээс нь гар утас нь унахад мөнгө нь байхгүй байгааг мэдсэн аж. Энэ хэргийн улмаас Парисын нисэх буудлын ажилтныг ажлаас нь халсан байна.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж