Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн үнэтэй биш хувцасны бөөний наймааг эрхэлдэг Шведийн компани бөгөөд мөн гоо сайхны бүтээгдэхүүн аксессуарын худалдааг явуулдаг.  Тэдгээрийн загварыг бүтээхээр хэдэн зуун дизайнчид ажиллаж байна. H&M нь еВропын хамгийн том, дэлхийн  томоохон бөөний худалдааны сүлжээ юм.

 Шведийн Вестерос (Västerås) хотноо Эрлинг Перссон (Erling Persson) гэдэг хүн , зөвхөн эмэгтэй хүний хувцас худалдах компанийг 1947 онд байгуулснаар хэрэг явдал эхэлсэн байна. Тэр нь Hennes нэртэй байсан нь швед хэлнээс  “тэр эмэгтэйг” гэсэн утгаар буух юм. Перссон 1968 онд ан агнуур загасчлалын хувцас аксессуар зардаг Mauritz Widforss дэлгүүрийг худалдан авлаа. Гол зорилго нь Стокгольмд  орон  байртай болоод худалгаа өргөтгөх явдал байв. Ингээд Hennes & Mauritz гэсэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувцасны дэлгүүр  бий болжээ.

Өнгөрсөн зууны далаад онуудын эхээр компанийн дэлгүүрүүд Шведээс халин Европт гарч иржээ. Эхлээд Норвеги дараа нь Их Британи, Герман гээд л  тарж эхэллээ.

Наяад онуудад захиргаа нь Эрлингийн хүү Стефан Перссонд шилжин очив.  Чанарт нөлөөлөхгүй хямд бүтээгдэхүүн зарах санааг тэр гаргаж ирсэн юм. Ингээд H&M дэлхийгээр тархаж эхэлсэн ажээ. Мөн тэр үеэр "Fashion and quality at the best price» — "Загвар ба чанар шилдэг үнээр» гэсэн зарчим дэлгэрчээ.

Одоо, H&M брэнд дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн эхний зууд багтдаг. Тэр 2009 Interbrands жагсаалтын 21-рт бичигдэн 15 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байлаа. Компанийн бүтэн нэрийг одоо санах хүн ховор.

Өнөөдрийн хувьд H&M дэлгүүрүүд (франчайзингийн үндэстэй нь ч) дэлхийн хаана ч тааралдана. Тэдний тоо өссөөр байгаа. Компанид хэдэн арван мянган хүн ажилладаг.

Компанийн төв байр Шведийн Стокгольмд (Stockholm, Sweden) байрладаг.

 

СОНИРХОЛТОЙ БАРИМТ:

Клаудиа Шифферийн  оролцоотой нэгэн рекламын кампанийг Герман улсад  1999 онд явуулсан юм.  Түүнд нь нэг ер бусын асуудал гарч ирсэн байлаа. Дэлгүүрийн үзүүлэнгийн цонх хагарч, зурагт хуудсууд нь  алга болоод байлаа. H&M компанийн удирдлага мэдэгдэл хийж рекламын ажил дуусны дараа  хүссэн хүн бүр портерыг үнэгүй авч болно гэсэн юм. Муу талынхан нь компани өөрөө түүнийг зохион байгуулсан заль гэж байлаа.

(тайлбар: орчин үеийн уран бүтээлд худалдааны тэмдэг, худалдааны марк, брэнд гэсэн гурван ойлголт хэрэглэгдэнэ. Маркетингд “худалдааны марк” гэдэг чанар,  ойлголт, дүр төрх зэргээр өрсөлдөгчөөс ялгагдах тэдний онцлогуудын нийлбэрийн ойлголт юм. Нэрийг нь олж, уриаг нь гаргаж, дизайныг нь бүтээснээр энэ ойлголт эхэлдэг)

(Барааны маркаас бараг  ялгаагүй. Гэхдээ “брэнд гэдэг нь хэрэглэгчдийг татаж чадсан байх ёстой. Брэнд нь маркетингаар дамжин хэрэглэгчдийн 20 гаруй хувийн хүлээн зөвшөөрөлтийг авсан байх ёстой. Худалдааны маркийн танигдах нь хэдий чинээ их байхад брэнд нь төдий чинээ хүчтэй болдог)

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж