Хьюстоны хөлөг онгоцнуудын суваг. Фото: Corbis
Мексикийн булангийн нефтийг экспортлох анхны гэрээ хийгдлээ. Нидерландын трейдингийн Vitol групп Enterprise Products компаниас хөнгөн хүхэрлэг нефть авахаар болов.
Шинэ оны эхний долоо хоногт Хьюстоны боомтод 600 мянган баррель нефтийг танкерт ачуулна гэж Enterprise Products хэвлэлийн мэдээндээ өгүүлжээ. Нидерландын Vitol Group нь түүхий эдийн дэлхийн томоохон худалдан авагч юм. Энэ нь Мексикийн булангаас 40 жилийн дотор ачуулсан анхны нефть болж байна.
Энэ жилийн арванхоёрдугаар сарын 16-нд нефть экспортлохыг Конгресс зөвшөөрсөн байв. Хоёр хоногийн дараа Барак Обама түүнийг баталсан юм. Америкийн нефть экспортлогдох нь нефтийн зах зээлд онцын өөрчлөлт гаргахгүй гэж шинжээчид хэлж байгаа.
Гэсэн ч нефтийн үнэ бууж байгаа өнөөгийн нөхцөлд АНУ-ын экспортын эхлэл нь сэтгэл зүйн зохих нөлөөг үзүүлэх нь тодорхой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР