Ц.Шаравжамц: 20 жилийн өмнөх өрсөлдөөн өрнөнө

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Ц.Шаравжамц: 20 жилийн өмнөх өрсөлдөөн өрнөнө

Ц.Шаравжамц: 20 жилийн өмнөх өрсөлдөөн өрнөнө

Монголын сагсан бөмбөгийн холбооноос(МСБХ) хоёрдахь жилдээ “Мастерс лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулах болсон талаараа өчигдөр мэдээлсэн. Ирэх сарын 3-ны өдөр эхлэх энэхүү тэмцээнд нийт есөн баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Ингээд гавьяат тамирчин Ц.Шаравжамцаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Мастерс лиг” тэмцээнд “1+11” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ. Таны хувьд энэхүү тэмцээнийг хэрхэн харж байна вэ?

-38 дээш насны ангилалд болж буй “Мастерс лиг” тэмцээнд “1+11” баг маань бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болсон. Мэдээж бидний хувьд дахин багийн бүрэлдэхүүнээрээ талбайд гарна гэдэг сайхан хэрэг. Мөн ирэх сарын 3-ны өдрөөс эхлэх энэхүү тэмцээнд одоогоос 20-иод жилийн өмнө лигт тоглож байсан долоон багийн дөрөв нь оролцож байна гэхээр үнэхээр том өрсөлдөөн гарахыг харуулж байна. Тухайн үед өрсөлдөж байсан багуудын дөрөв нь өөрсдийнхөө нэрээр оролцоно. Бусад багт тоглож байсан тоглогчид ч гэсэн нэг баг болон оролцож байгаа нь тэмцээнийг улам сонирхолтой болгож чадлаа.

Мэдээж бидний хувьд дахин багийн бүрэлдэхүүнээрээ талбайд гарна гэдэг сайхан хэрэг. Мөн ирэх сарын 3-ны өдрөөс эхлэх энэхүү тэмцээнд одоогоос 20-иод жилийн өмнө лигт тоглож байсан долоон багийн дөрөв нь оролцож байна гэхээр үнэхээр том өрсөлдөөн гарахыг харуулж байна. Лигийн тоглолтын хувьд долоо хоногийн бүрийн ням гаригт болно.

-Танай багийн хувьд бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ?

-Бусад багууд эрчимтэй бэлтгэж байгаа сурагтай байна. Манай багийн тухайд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтарсан бэлтгэлийг хийгээгүй ч тус тусдаа бэлтгэлээ хийж байгаа. Дархан, Эрдэнэт болон гадаадад багийн тамирчид байдаг болохоор бидний хувьд нэгдсэн бэлтгэлд гарч чадаагүй юм. Энэхүү тэмцээнд оролцох гээд БНСУ-аас багийн тоглогч маань ирэхээр болсон. Тэмцээний хувьд дөрвөн сарын турш болох учраас бидэнд цаашид хангалттай бэлтгэлийн хугацаа гарах юм. Лигийн тоглолтын хувьд долоо хоногийн ням гариг бүр болно.

-“Бизнесийн чөтгөрүүд”, “Генералууд”, “1+11” гээд хуучны багууд эргэн талбай дээр тоглох гэж байна. Багуудын тоглогчдын тухайд та юу гэж хэлэх вэ?

-Одоогоос 20-иод жилийн өмнө лигт өрсөлдөж байсан багуудын тоглолт эргээд талбай дээр болно гэхийг бодоход үнэхээр сайхан байна. ОУХМ Ж.Майбаяр, Т.Түвшинбаяр, Ц.Баярхүү, М.Отгонбаяр, П.Батзаяа гээд лигийн алтан үеийн маш олон шилдэг тамирчид өрсөлдөх болсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгох юм. 1994 оноос бэлтгэлээ таслаагүй яваа багууд ч байна. Тэгэхээр нийт үе үеийн сагсан бөмбөг сонирхогч та бүхнийг ирэх сарын 3-ны өдөр Спортын төв ордонд эхлэх “Мастер лиг”-ийн нээлтийн тоглолтыг ирж үзээрэй гэж урьж байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж