Волейболын спортын ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. 15 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж буй тус тэмцээн энэ сарын 18-25-нд хүүхдийн “Янзага” зусланд болох юм. Өмнөх жилүүдэд 8-12, 13-14 нас гэсэн хоёр ангиллаар зохиогддог байсан тус тэмцээн энэ жил зөвхөн 8-12 гэсэн ганцхан насны ангилалд аваргуудаа тодруулах гэнэ. Учир нь 13-14 насны тамирчид идэрчүүдийн тэмцээнд өрсөлдөх болсон байна. Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн болоод хөдөө, орон нутгийн 20-иод байгууллагын 300 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
С.Цэлмэг