Цаг агаар тариалалтад нөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Цаг агаар тариалалтад нөлөөлжээ

Монгол
Улс ирэх жилийнхээ идэх хоолыг  тариалж дуусаад байна. Үр тариа болон,
төмсний тариалалт үндсэндээ дуусан бололтой. Харин хүнсний ногооны
тариалалт дуусаагүй байгаа гэнэ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн
үйлдвэрийн яамны мэргэжилтэн Г.Одонхүүгээс тодруулсан юм.

-Үр тари болон, төмсний тариалалт дууссан гэсэн үү?

-Тиймээ,
улсын хэмжээнд улаанбуудай болон төмс тариалх ажил үндсэндээ дууслаа.
Энэ жилийн хувьд Монгол Улс 281.2 мянган га-д үр тариа,  түүнээс 276.5
мянган га-д улаан буудай тариалсан.  Түүнчлэн 13,9 мянган га талбайд
төмс тарьсан. Гэхдээ эцсийн дүнг хараахан нэгтгээгүй байна.

-Хүнсний ногооны тариалалт хамгийн  сүүлд дуусдаг. Энэ жилийн хувьд яг хэдийгээр хүнсний ногооны тариалалт дуусах вэ?

-Энэ
жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бороо хуртай, сэрүүвтэр зун
болж байна. Өнөөдрийн байдлаар хүнсний ногооны тариалалт 80 гаруй
хувьтай байна. Бидний зүгээс ногоочдодоо энэ сарын 20 гэхэд хүнсний
ногоогоо тариалж дуусахыг анхааруулсан.

-Тариалалт сунжрах болсон шалтгаан юу байна. Аль аймагт хүнсний ногоо тариалах ажил удаашралтай байгаа вэ?

-Цаг
агаарын нөхцөлөөс болоод тариалалт дуусах хугацаа тодорхой хэмжээгээр
хойшиллоо.  Нөгөөтэйгүүр шатахууны хомсдол, үнийн өсөлт тариаланчдадп
хүндрэл учруулж байна. Одоогоор Төв, Баян-Өлгий, Ховд аймгийн тариалалт
удаашралтай байгаа юм.  Хаврын тариалалтын явцаас харахад ирэх намар
хүнсний ногооны үнэ тодорхой хэмжээгээр өсөх болов уу. Өндөр үнэтэй
шатахуун авч тариалалтынхаа ажилд хэрэглэсэн болохоор мэдээж үнэд
нөлөөлөх ёстой.

Ж.ГЭГЭЭ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж