Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо орно

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо орно

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо орж, нутгийн зүүн хагаст өдөртөө хурц нартай халуун байна.


2011 оны 06 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 18-наас 06-р сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

18, 20-нд нутгийн баруун хагаст, 19-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж