Сомалийн Засгийн газар Зул сарын баярыг тэмдэглэхийг хоригложээ. Христийн шашны Зул сарын баярыг тэмдэглэх нь Сомалийн мусульман шашинтнуудын итгэл үнэмшилд нийцэхгүй хэмээн Засгийн газар нь үзсэн аж. Зул сарын баярыг хориглосонтой холбоотойгоор Сомалийн аюулгүй албадыг ямар нэгэн хурал цуглааныг хүчээр тараахыг үүрэгджээ.
Сомалид амьдарч буй гадаадын иргэдийн хувьд Зул сарын баярыг гэртээ тэмдэглэж болох ч зочид буудал эсвэл бусад олон нийтийн газар тэмдэглэхийг хориглосон байна. Мөн Сомали дахь НҮБ-ын энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүн, Африкийн холбооны цэргүүдэд тусгайлан Зул сарын баярыг тэмдэглэхийг зөвшөөрчээ. Зул сарын баярыг хориглосны дараа гадаадын хэвлэлүүд Сомалийн ерөнхийлөгчийг Гринчтэй /Гринч зул сарыг хулгайлсан нь киноны дүр/ зүйрлэх болсон аж.
Олон жилийн иргэний дайны эцэст Сомали улс эргэн сэргэж, гадаадад дүрвэсэн иргэд эх орондоо эргэн ирэх нь нэмэгдсэн аж. Гэхдээ Сомалид эргэн ирсэн хүмүүс гадаадын орны соёлыг тээн ирж дэлгэрүүлэх болжээ. Сомали нь 2009 онд шариатын хуулийг албан ёсоор даган мөрдөх болсон аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС