АНУ-ын Газрын тосны хүрээлэнгийн нөөцийн тухай мэдээ гарсаны дараа нефтийн үнэ бага зэрэг нэмэгдлээ. Мягмар гаригийн арилжааны хаалтаар WTI гэх Техасын хөнгөн нефтийн хольцын үнэ сүүлийн 11 сарын дотор анх удаагаа Хойд тэнгисийн Brent маркийн үнээс давлаа.
АНУ-ын нефтийн нөөцийн хэмжээ энэ долоо хоногт хоёр сая баррелиар нэмэгдэнэ гэж таамаглаж байсан ч 3,6 сая баррелиар буурчээ.
Zerohedge
Долоо дахь долоо хоногтоо нөөц нэмэгдэж байгаа бөгөөд энэ хооронд нефтийн үнэ анх удаа өсөв.
Zerohedge
Зах зээлийн байдал онцын өөрчлөлтгүй, арилжаа бараг нэг төвшинд байна. Үүнээс хамгийн сонирхолтой нь америк нефтийн хольцын үнэ 11 сарын дотор анх удаагаа Brent-ээс давсан явдал болж байна.
Zerohedge
АНУ нефтийн экспортын хоригоо цуцалсан нь үүний гол шалтгаан байх. Одоо АНУ-ын нефтийн компаниудад борлуулалтын шинэ зах зээл нэмэгдлээ. Тиймээс нефтийнх нь үнэ өсч байна. Гэхдээ ингэж үзэх нь бас өрөөсгөл. АНУ-ын газрын тос олборлогчид хэнд хар алтаа зарах вэ, тээврийн зардал ямар байх бол зэрэг асуудал бий. АНУ-ын экспорт нь ашигтай байна гэвэл WTI нь наад зах нь дөрвөн ам.доллараар Brent-ээс хямд байх ёстой гэж Bloomberg саяхан мэдээлсэн.
Нөгөө талаасаа АНУ нефтийн зах зээлд орж ирэх нь Brent-ийн үнэд нөлөөлөх ёстой. Ялангуяа зах зээлд нефть хангалттай байгаа өнөөгийн нөхцөлд.
Өмнө нь АНУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд их хэмжээний нефтийг бензин, дизель, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш болгон боловсруулж, мөн их хэмжээний олборлолтоо далимдуулан WTI нефтиэ маш хөнгөлөлттэйгээр худалдаж байсан юм.
Zerohedge
Тийм нөхцөлд л америк нефтийг худалдан авах нь ашигтай байлаа. Тийм хөнгөлөлт 2011 оны есдүгээр сард оргилдоо хүрэн үнийн ялгаа нь нэг баррельд 30 ам.доллар хүрч байлаа. 2011-2013 онд ялгаа нь $10-$25 байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР