Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт товлосон ч ирц бүрдэхийг хүлээсээр 10.20 цагийн орчимд эхэллээ. 

Хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн өөрчлөлтөөр хууль хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгахаар зааж өгсөн юм.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Мөн Татвар, Гааль, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын газарт хөрөнгө, орлогоо ил болгосон тайлан асар их ирж ажлын ачаалал үүсгэж байгаа учраас хуулийн үйлчлэх хугацааг сунгах зорилгоор Засгийн газар холбогдох төсөлд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн юм.

Мөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Үндэсний статистикийн хорооны дарга З.Мэндсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлнө. Б.Жавхлан УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх болсон учраас УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. УБЕГ-ыг Статистикийн хороотой нэгтгэсэн учраас З.Мэндсайхан чөлөөлөгдөж байгаа юм байна.

Түүнчлэн Гацууртын ордын хувь эзэмшил тогтоох тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг хоёр долоо хоногийн турш хойшилсон төслүүд хэлэлцэгдэнэ.

Харин Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр энэ өдрийн хуралдааны жагсаалтад багтаасан байсан ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс гаргасан гомдлын дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг дахин хуралдаж, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж нэр бүхий гурван төслийг хэлэлцэхээс аргагүй болжээ.

Чуулганы хуралдаанаар одоо хэлэлцэх асуудлаа баталж байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж