Зэвсэгт хүчний жанжин штабаас /ЗХЖШ/ өчигдөр орой болсон ослын талаар сая мэдээлэл хийлээ. ЗХЖШ-ын Ажиллагааны газрын Иргэн, цэргийн харилцааны газрын дарга Ц.Батсайхан, тус газрын орлогч дарга С.Дашзэвэг нар мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлснээр осолдсон МИ8 онгоцонд нийт 11 хүн байснаас 37 настай, текникч Н.Батбаяр амиа алдсан байна. Бусад 10 хүн янз бүрийн гэмтэлтэйгээр нийслэлийн Госпиталь эмнэлэгт хүргэгдэн ирээд байгаа юм байна. Нисдэг тэргийг хурандаа Г.Отгонбаяр жолоодож явжээ.
Госпиталь эмнэлэг хамгаалалт гарган гадны хүнийг оруулахгүй байгаа талаар манай сурвалжлагч мэдээллээ.
ЗХЖШ-ын хийсэн мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
А.ШАРАВ