Нигүүлсэнгүй үйлсийг алдаршууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Нигүүлсэнгүй үйлсийг алдаршууллаа

НИГҮҮЛСЭНГҮЙ ҮЙЛСИЙГ АЛДАРШУУЛЛАА

Тэнхээтэй явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусал гэж үг байдаг. Гал түймэр, үер усны гай гамшиг хүн төрөлхтний амьдралд хэмжээлж баршгүй хор уршиг учруулдаг. Хэлж ирдэггүй хийсэж ирдэг байгалийн гамшиг, өвчин зовлон тулгарч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед хүний алтан амийг аварна гэдэг агуу их сэтгэл, эр зориг, тэвчээр, хүчийг агуулсан бас бахархмаар үйл явдал билээ.

Ийм л эгэл хирнээ агуу үйлстнүүдийг Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс Нигүүлсэнгүй үйлстнээр тодруулсан бөгөөд Монгол бахархлыг дэмжиж ЮНИТЕЛ групп тэдгээр эгэл баатруудад өөрийн гарын бэлгийг гардуулан, цаашдын нигүүлсэнгүй үйлс болон ажил, амьдралд нь амжилтаараа ялгарч явахыг ерөөсөн байна.

Нийт 15 эгэл баатрыг нигүүлсэнгүй үйлстнээр тодруулсан бөгөөд тэдний дунд Нийслэлийн аврах салбарт 10 жил ажиллах хугацаандаа ой хээрийн түймэрт 120 удаа явж, 35 айлын гэр, 14 өвөлжөө, хаваржааг ой хээрийн түймрээс хамгаалж,  нийт 2500 га газрын ойн түймрийг унтрааж, 400 км газарт хамгаалалтын зурвас татаж, 60 км газарт цурав тавьж олон арван иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж байсан, үер,ус, ослын 175 дуудлаганд явж 110 хүний амь нас аварч, 120 хүний цогцсыг усанд эрж хайх ажиллагааг амжилттай гүйцэтгэж, үерт автсан 90 айлыг гамшгийн бүсээс нүүлгэж, гамшгийн голомтонд ажилласан Нийслэлийн аврах отрядын аврагч, дэд түрүүч Мижид Болдбаяр, Увс аймгийн Ховд сумын нутагт Шивэрийн  голын  үерийн  гамшигт  нэрвэгдсэн үед 8 хүний алтан амийг аварч, ямар ч холбоо сүлжээгүй тул 20 км замыг 2 цагийн дотор явган туулж Ховд суманд ирж  Аймгийн цагдаагийн тасагт болон онцгой байдлын хэлтэст мэдэгдэж  онцгой гавъяа байгуулсан Ногооннуур сумын ИТХТ-ийн дарга, УЗАШХ-ны тэргүүн Хавден Мавлетхан нарын нигүүлсэнгүй үйлсээр үнэхээр бахархах сэтгэл төрж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж