Xөгжөөн дэмжигчид үймээн дэгдээв

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Xөгжөөн дэмжигчид үймээн дэгдээв

Стэнлийн цомын шийдвэрлэх тэмцээнд Ванкуверын хоккейн баг ялагдсаны дараа тус хотод фанатууд үймээн самуун дэгдээсэн байна. Хотын цагдаа нар 100 гаруй этгээдийг баривчлаад байгаа ажээ.

“Ванкувер Канукас” баг “Бостон Брунс” багт 4-0-оор ялагдсаны дараа фанатууд машинуудыг галдан шатааж, дэлгүүрийг дээрэмдэн эмх замбараагүй байдал үүсгэжээ. Цагдаагийн газрын дарга үймээн самуун дэгдээсэн этгээдүүдийг анархист, гэмт хэрэгтнүүд гэж буруутган баривчилсан байна. Хотын оршин суугчид тэмцээнээс болж ийм үймээн самуун дэгдсэнд ихэд бухимдаж байгаа бөгөөд хотыг цэвэрлэж буй сайн дурын ажилтнуудад тусалж буй ажээ.  Үймээний үеэр камераар бичлэг хийж байсан нэгэн хүнээс цагдаа нар болсон явдлыг баримтаар гэрчилж, мөрдөн байцаагчдад туслахыг хүссэн гэнэ. 

Өнгөрсөн лхагва гаригт болсон Хоккейн үндэсний лигийн аварга шалгаруулах Станлийн цомын шийдвэрлэх тэмцээнд  “Канукас” ялагдсан нь багийг  дэмжихээр тус улсын өнцөг булан бүрээс ирсэн хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалсан байна.

Н.Энх

Видеог ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж