Activision Blizzard-ын CEO кинонд тоглолоо

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Activision Blizzard-ын CEO кинонд тоглолоо

Видео тоглоомын ертөнцийн бүх цаг үеийн шилдгийн шилдэг тоглоомуудыг бүтээгч алдарт Activision болон Blizzard entertainment-ын толгой компани болон Activision Blizzard-ын CEO Роберт Котик бол салбартаа домог болсон хүн. Дээр дурдсан компаниудыг үүсгэн байгуулагч түүнийг 1983 онд энэ салбарт орж ирснээс хойш өдгөө өөрийн эзэнтгүрнийг байгуулчихаад байгаа хүн гэлдцдэг. Тэгвэл ноён Котик Холливуудын алдарт жүжигчин Брэд Питтэй нэгэн кинонд хамтран дүр бүтээгээд амжсаныг видео тоглоомын сайтууд дуу дуугаа авалцан мэдээлж байна.

Энэ кино нь найруулагч Беннет Миллерийн бүтээл “Moneyball” хэмээх кино юм. 2011 оны есдүгээр сарын 23-нд нээлтээ хийх Columbia Pictures-ын тус киноны гол дүрд Брэд Питт тоглож байгаа бөгөөд Activision Blizzard-ын CEO маань нэгэн туслах дүр бүтээж байгаа аж. Америкын бэйсболын Оакланд Атлетикс багийн ерөнхий менежер Билли Биний бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү киногд Билли Биний дүрийг Брэд Питт бүтээсэн бол түүний босс, тус багийн эзний дүрийг Роберт Котик бүтээн дэлгэцнээ дүрээ мөнхрүүлж байгаа гэнэ.    

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж