Технологийн тэргүүлэгч компани болох “Apple” шинэ дэлгэц бүтээх нууц төслийг хэрэгжүүлэх лабораторийг Тайваньд нээжээ.
Уг лаборатори нь энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч уг үйлдвэрийн талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна. Уг үйлдвэрт 50 орчим инженер болон бусад ажилтан ажиллаж, ухаалаг гар утас, таблет зэрэгт зориулсан илүү шинэ технологийн дэлгэцийг бүтээхээр судалгаа хийж байгаа аж.
Одоогийн тус компанийн худалдаанд гаргаж буй төхөөрөмжүүддээ суурилуулж буй сафиран дэлгэцийн илүү дэвшилтэт хувилбарууд болон органик гэрэл гаргагч диод технологи ашигласан дэлгэцийг бүтээхээр зорьж байгаа юм байна.
Т.МӨНХ