Хэн нь үнэн яриад байна вэ?

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Хэн нь үнэн яриад байна вэ?

МАХН-ын даргыг Шадар сайд болгох саналыг хэн тавьсан бэ гэдэг одоо ч маргаан дагуулсан хэвээр байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би ийм санал тавиагүй. Хоёр ч хувилбараас сүүлийнхийг нь буюу  Эрүүл мэнд, спортын сайдад Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургуулийн захирал Ц.Лхагвасүрэнг томилох талаар МАХН-ын удирдлагатай ярилцсан. Энэ яриаг хийхэд Шадар сайд Ц.Оюунбаатар хамт байлцсан” гэж тайлбарлаж буй. Тэгвэл Шадар сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Ц.Оюунбаатар “Ерөнхий сайдын зүгээс Н.Энхбаяр даргад Шадар сайд болох санал тавьсан” хэмээн мэдэгдсэн юм.

УИХ-ын даргын тайлбараар Засгийн газрын гишүүнийг томилох хуулийн хугацаа хэтрээд байгаа.

Иймд энэ долоо хоногийн “VS” буландаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар нарын байр суурийг онцоллоо.

Бэлтгэсэн Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж