Обама дүрвэгсдийн хямралын саммитийг удирдана

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Обама дүрвэгсдийн хямралын саммитийг удирдана

Обама дүрвэгсдийн хямралын саммитийг удирдана

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2016 оны есдүгээр сард Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд явагдах даяарчлалын дүрвэлтийн хямралд зориулсан саммитийг удирдан явуулахаар төлөвлөжээ. Аюулгүйн зөвлөлийн хаалттай уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын төлөөлөгч Саманта Пауэр энэ тухай мэдээлжээ.

"Сирийн хүмүүнлэгийн асуудлаар сая явагдсан чуулганы хуралдаан дээр ерөнхийлөгч Барак Обама өндөр долоо хоногийн өндөр төвшний хүрээнд дүрвэгсдийн асуудалд зориулсан саммитийг удирдахаар төлөвлөөд байгааг хэлсэн” хэмээн дипломат мэдэгдэв.

Обамагийн удирдсан хуралдааныг дагалдсан бусад уулзалтууд дэлхийн бусад хотуудад явагдана гэж Пауэр тэмдэглэв. Тухайлбал, хоёрдугаар сард нь ивээн тэтгэгчдийн уулзалт Лондон хотноо явагдах бөгөөд гуравдугаар сард нь НҮБ-д дүрвэгсдийг байрлуулах уулзалт, тавдугаар сард нь Дэлхийн хүмүүнлэгийн саммит Стамбул хотод хийгдэх ажээ.

Энэ жилийн эхээр сөргөлдөөн болон гамшигт нэрвэгдэгсэдэд зориулан 19,9 тэрбум доллар гаргахыг НҮБ улс орнуудаас хүссэн юм. Өнөөгийн байдлаар энэ хүсэлтийн 49% цуглараад байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж