Говь-Алтайд өвөлжилт хүндэрчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд өвөлжилт хүндэрчээ

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллаад иржээ. Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар зургаад нь өвөлжилт хүндэрсэн байна.

Түүнчлэн Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см хүрчээ. Тус аймгийн хэмжээнд сүүлийн гурван сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваа, замыг хаасан байна.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж