Тэшүүрчид Холбоондоо шаардлага хүргүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Тэшүүрчид Холбоондоо шаардлага хүргүүлэхээр болжээ

Монголын тэшүүрийн холбооны үүрэг гүйцэтгэгчид ажлаа хийж чадахгүй байгаатай холбогдуулан тэшүүрчид шаардлага хүргүүлэхээр болсон байна.

Уг шаардлагад  МТХ-ны өнөөгийн удирдлагууд өвлийн спортын оргил үе хэдийнэ эхэлчихсэн,  хот улсын чанартай тэмцээнүүд  зохион байгуулагдаж байх ийм цагт мөс тавиагүй өдий хүрсэн,  Өсвөр үеийн өвлийн олимпод оролцох тамирчин нь  мөсгүйн улмаас хуурай бэлтгэх хийж байгаа талаар дурдсаны сацуу, тамирчдын эв нэгдлийг хагалан бутаргасан зүй бус үйлдлийнх нь талаар өгүүлээд   учир иймээс  МТХ-ны  ээлжит бус хуралдааныг 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны дотор багтаан хуралдуулахыг  шаардан гарын үсгээ зурцгаажээ.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж