Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн захирамжаар залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд 4 уулын хишиг барилдааныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 17-нд Бүрэнхаан уулын хишиг барилдааныг зохион байгуулжээ.
Энэхүү барилдаан Хөвсгөл аймгийн харьяат МУ-ын начин М.Эрдэнэбат, А.Батмөнх, аймгийн хурц арслан Б.Ганхуяг, аймгийн арслан Г.Батням, Н.Баттүвшин, Л.Нямбаяр, А.Давааням, Ч.Хөхчирэнгэр, Б.Даваа-Очир, Б.Хаш-Эрдэнэ нарын тэргүүнтэй 120 бөх барилджээ.
Түрүү: Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан Чинчулууны ХӨХЧИРЭНГЭР
Үзүүр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн хурц арслан Бадамсамбуугийн ГАНХУЯГ
Шөвгийн дөрөвт: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин Маналсүрэнгийн ЭРДЭНЭБАТ,
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын начин Амарын БАТМӨНХ нар шалгарлаа.
"Хөвсгөл хөгжил сан"-ийн урилгаар Улаанбаатар хотод "Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ"-д бэлтгэлд хамрагддаг 20 гаруй бөхчүүд нэгдсэн унаагаар Мөрөн хотыг зорьж очин зодоглож хоймор зоны сэтгэлийг баясгалаа.
ДӨРВИЙН ДАВАА | ||||
1 | Улсын начин | М.Эрдэнэбат | Гоц мөргөв | |
2 | Улсын начин | А.Батмөнх | Сумын заан | Э.Өлзийсайхан |
3 | Аймгий+арслан | Б.Ганхуяг | Аймгийн начин | Э.Баасанжав |
4 | Аймгийн+арслан | Н.Баттүвшин | Аймгийн харцага | Н.Шинэзориг |
5 | Аймгийн арслан | Г.Батням | Аймгийн харцага | Ц.Сандагдорж |
6 | Аймгийн арслан | Л.Нямбаяр | Аймгийн харцага | Л.Энхбат |
7 | Аймгийн арслан | Б.Даваа-Очир | Аймгийн арслан | Б.Хаш-Эрдэнэ |
8 | Аймгийн арслан | А.Давааням | Аймгийн арслан | Ч.Хөхчирэнгэр |
ТАВЫН ДАВАА | ||||
1 | Улсын начин | М.Эрдэнэбат | Аймгийн харцага | Л.Энхбат |
2 | Улсын начин | А.Батмөнх | Аймгийн харцага | Н.Шинэзориг |
3 | Аймгийн+арслан | Б.Ганхуяг | Аймгийн арслан | Б.Хаш-Эрдэнэ |
4 | Аймгийн арслан | Ч.Хөхчирэнгэр | Аймгийн харцага | Ц.Сандагдорж |
ЗУРГААГИЙН ДАВАА | ||||
1 | Улсын начин | М.Эрдэнэбат | Аймгийн+арслан | Б.Ганхуяг |
2 | Улсын начин | А.Батмөнх | Аймгийн арслан | Ч.Хөхчирэнгэр |
ДОЛООГИЙН ДАВАА | ||||
1 | Аймгийн+арслан | Б.Ганхуяг | Аймгийн арслан | Ч.Хөхчирэнгэр |
Үзүүр | Түрүү |
Б.Мөндаваа