Фото: Вадим Жернов / РИА Новости
Дэлхийн нефтийн үнэ доошилсоор даваа гаригт 2004 оны долдугаар үеийн хэмжээнд хүрсэн байна. ICE биржийн арилжааны мэдээ үүнийг харууллаа.
Хоёрдугаар сард нийлүүлэгдэх Brent нефтийн фьючерсийн үнэ Лондоны ICE Futures бирж дээр баррель нь 36,14 доллараар арилжаалагдан 1,34 хувиар буурчээ. Хоёрдугаар сарын гэрээний хамгийн доод үнэ 36,17 доллар хүрэхдээ 2004 оны долдугаар сарын 13-ны хэмжээг давтсан юм. Нью-Йоркийн барааны бирж (NYMEX) дээр WTI нефтийн нэг баррелийн үнэ 0,58 хувиар бууж 34,53 доллараар зарагджээ.
Арванхоёрдугаар сарын 4-нд ОРЕС олборлолтын квотоо өдөрт 30 саяас 31,5 сая баррель болгон нэмсний дараа хар алтны үнэ хямдарсаар байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР