Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч Сонгуулийн хууль боловсруулах ажлын хэсэг хуралдаж байгаа тул хойшлоод байна.

Тус ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ахалж буй бөгөөд өчигдөр хоёр дахь хуралдаанаа хийсэн. Гэхдээ тодорхой зүйл шийдээгүй юм. Тиймээс ажлын хэсэг өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж байгаа нь энэ аж.

Ажлын хэсгийн хуралдаанаар тодорхой шийдвэрт хүрвэл УИХ дахь намын бүлгүүд хуралдах төлөвтэй байна. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд УИХ-д өргөн мэдүүлэгдсэн.

УИХ-аар дээрх төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, гурван төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа нь энэ юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж