Оюуны дархлаагийнхан уралдаанаа дүгнэв

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Оюуны дархлаагийнхан уралдаанаа дүгнэв

ХДХВ ба ДОХ-ын асуудалд Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж олон нийтийн дунд ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх асуудалд хэвлэл мэдээллийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, хүчин чармайлтыг үнэлж, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор НҮБ, НҮБ-ын Хүн амын сан, эрүүл мэндийн сэтгүүлзүйн Оюуны дархлаа ТББ-аас хамтран зарласан шилдэг бүтээлийн уралдааны дүн гарлаа.

Уралдаанд оролцогчид өсвөр залуу үеийн бэлгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал зуршилтай болгоход чиглэгдсэн мэдээлэл сурталчилгааг идэвхижүүлэх, хүний эрхийг хамгаалах , гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг бууруулах гэх мэт өргөн хүрээтэй сэдвээр сэтгүүлзүйн бүх төрөл жанраар бүтээлээ ирүүлжээ.

Бүтэн сарын хугацаатай зарласан энэ уралдаанд 40 гаруй сэтгүүлчийн 60 гаруй бүтээл ирснээс :

Сонин, радиогийн төрөлд: 
Тэргүүн байранд,  “Бидний эрүүл мэнд-бидний гарт" гэсэн цуврал бүтээлээр  МҮОНР-ийн Хүүхэд залуучуудын редакцийн хамт олон,

2 дугаар байранд, "Миний найз ЛГБТ" бүтээлээр "Улстөрийн тойм" сонины сэтгүүлч М.Мөнхтунгалаг, “Маргаашийн төлөөх өнөөдрийн асуулт" бүтээлээр МҮОНР-ийн сурвалжлагч Ц.Сосорбурам нар,

3 дугаар байранд, "Ойлголцол бас боломж олгоё" бүтээлээр “Үндэсний мэдээ” сонины сэтгүүлч Б.Цогзаяабаатар,  "Мартагдах шалтгаан ба маргаангүй үнэн" бүтээлээр  “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ч.Болортуяа нар шалгарчээ.  Тусгай байранд "Амьдралын агшин бүр үнэтэй" бүтээлээр "Улстөрийн тойм" сонины сэтгүүлч Т.Ундрал, “Тэвчихүйн ухаан” нэвтрүүлгээр "Шинэ Монгол радио"-гийн сэтгүүлч Б.Мөнхсайхан нар тус тус шалгарсан байна.  

Вебсайтын төрөлд:

Тэргүүн байранд, “Валентиний өдрийн “Батлан даалт” бүтээлээр  WWW.MNB.MN сайтын сэтгүүлч Э.Ганхуяг,

 2 дугаар байранд,  “ХДХВ түүний хүүхэд насыг авч одсон" бүтээлээр  www.gogo.mn сайтын сэтгүүлч Х.Көгершин, “Үхлээс айдаг ч ДОХ-оос эмээдэггүй" бүтээлээр www.shuud.mn сайтын сэтгүүлч Б.Будхүү нар,

3 дугаар байранд, ДОХ цаазын ял биш гэдгийг амьдралаараа баталсан бүсгүй" бүтээлээр www.hiub.mn сайтын сурвалжлагч Б.Энхрийшагай, "Бэлгийн цөөнх бахархал, бухимдлын шалтгаан гэж үү" бүтээлээр www.mnb.mn сайтын сурвалжлагч О.Шинэтуяа нар,

Тусгай байранд, www.zaluu.com  сайтад нийтлүүлсэн “Ариун нандин бай?” бүтээлээрээ зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр, “Иргэн та өөрийгөө эрсдэлээс хамгаалж чадна” бүтээлээр www.zaluu.com сайтын сэтгүүлч О.Цэцэн нар тус тус шалгарлаа

Телевизийн төрөлд,

2 дугаар байранд, “ДОХ хэнийг ч ялгахгүй…”гэсэн бүтээлээр ETV телевизийн сэтгүүлч Ю.Ариунзаяа,

3 дугаар байранд, “Эрүүл мэндийн боловсролын хичээлийн цагийг нэмэгдүүлье" бүтээлээр HTV телевизийн сэтгүүлч Х.Мөнхзул, “Мэдлэгээ хамгаалалт болгоё” нэвтрүүлэгээр МҮОНТ-ийн найруулагч Н.Нармандах нар,

Тусгай байранд, “Хасах градус" бүтээлээр TV-9 телевизийн сэтгүүлч Б.Ариунтуяа нар тус тус шалгарлаа.

Түүнчлэн уралдаанд идэвхитэй оролцсон зарим нэр бүхий сэтгүүлчдэд Шүүгчдийн нэрэмжит шагнал олгохоор болжээ.

Шагналыг 2015 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр НҮБ-ын байранд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Су Нуюнт-У, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн зохицуулагч Д.Алтанчимэг,НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Б.Шинэтөгс, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар нар гардууллаа.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж