Байнгын хороодын хуралдаан эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаан эхлээгүй байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хуралдаан эхлээгүй байна. Уг хуралдаанаар Сонгуулийн хуулийг хэлэлцэх ёстой. Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж буй УИХ-аас байгуулсан, бүх намуудын багтсан ажлын хэсэг өчигдөр хуралдаж, саналуудаа нэгтгэж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх байсан ч хуулийн төслийг намын бүлгүүд дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ. Тийм учраас одоогоор УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Мөн өнөөдөр хуралдах ёстой Төсвийн байнгын хорооны хуралдаан мөн ирц бүрэлдээгүй шалтгаанаар хойшилжээ.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж