Хүйтний оргил үе эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Хүйтний оргил үе эхэллээ

Өнөөдрөөс буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-ноос ес эхэлж байна. Өөрөөрөөр хэлбэл, Монголын тэсгим хүйтэн өвлийн оргил үе эхэлж байна гэсэн үг. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө жилийн хамгийн  урт шөнө, өнөөдөр хамгийн богино өдөр  тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрчийг улам чангарна гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.

Учир нь өнөөдрөөс төвийн нутгаар, маргааш нутгийн хойд хэсгээр цас орж, хүйтний эрч чангарах аж. Харин өнөөдрөөс яг ная хоногийн дараа хаврын урь унана.

Монголчууд есөн есийг

Нэг есд нэрмэл архи хөлдөнө
Хоёр есд хорз архи хөлдөнө
Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
Зургаа есд зурайсан зам гарна

Долоо есд довын толгой борлоно
Найман есд нял шал болно
Есөн есд ерийн дулаан болно гэж ярьдаг билээ.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж