Нүүрсний алтан үе дуусч байна

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Нүүрсний алтан үе дуусч байна

Фото: Paul Miller / AAP

Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) шинжээчид 2020 он хүртэл гаргасан байсан нүүрсний дүгнэлтээ өөрчлөн шинэчилжээ. Хятадын эдийн засгийн хурд саарсан, тэнд нүүрсний эрэлт буурч байгаа зэргээс үүдэн тэд Хятадад “нүүрсний алтан зуун” төгсч байна гэж дүгнэсэн байна.

Дэлхийн нүүрсний зах зээлийн дунд хугацааны ирээдүйг таамагласан илтгэлдээ (Medium Term Coal Market Report 2015) тус агентлаг нүүрсний хэрэглээ цаашид улам багасна гэж дүгнэв.

Тэдний өмнөх дүгнэлтээр 2020 он хүртэл нүүрсний хэрэглээ жил бүр 2,1 хувийн өсөлттэй байна гэсэн байв. Гэвч, шинэхэн илтгэлдээ тус байгууллага нүүрсний хэрэглээний өсөлт 0,8 хувь байна гэсэн “даруухан” тооцоо гаргажээ. “ Нүүрсний хэрэглээний урьдчилсан тооцоог гаргахдаа 500 сая тонноор буулгалаа. Нүүрсний эрэлт нь 2020 он гэхэд 0,8 хувиар нэмэгдэж, 5,814 тэрбум тонн байна. Өсөлтийн хагас нь Энэтхэгт ногдох юм. Зүүн өмнөд Азийн орнуудын бүсийн хэрэглээний хувь нь өсөлтийн 25 хувийг эзлэх юм. Цаашдын дүгнэлтээр дэлхийн нүүрсний хэрэглээ нь 41-ээс 37 хувь хүртэл бууна гэж илтгэлд тэмдэглэжээ.

Хятадын нүүрсний эрэлт нь 2014 онд 2,9 хувиар буурч 3,9 тэрбум тонны хэмжээнд очсон байв. Хятадын нүүрсний хэрэглээ нь ийнхүү 199 оноос хойш анх удаагаа уналаа. Шинжээчдийн дүгнэлтээр 2014-2020 онд тэдний хэрэглээ 29-өөс 27 хувийн уналтыг харуулах гэнэ. Мөн 2020 оны дараа ч тэдний хэрэглээ буурах хандлагатай байгаа. Эдгээр өөрчлөлт нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, цаашдын дүгнэлт нь Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширна. Хоёрдугаарт, Хятадын эдийн засаг ба эрчим хүчинд бүтцийн өөрчлөлтүүд орж байна. Төмөр хайлуулалт, цементийн үйлдвэрлэлийн хэмжээ бууж байгаа учир нүүрсний хэрэглээ нь мөн буурна. Үүний хажуугаар Хятадын цахилгааны үйлдвэрлэлд нүүрс нь цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүний зүгээс хатуу өрсөлдөөнтэй тулгарч байна. Нүүрсний үнэ дээр нефть, байгалийн хийн хямд үнэ нь усны хэрэглээний хомсдол ба хорт утааны хаягдал ихтэй зэрэг нэмэгдэж байгаа шалтгаан бий.

Өөрийн илтгэлдээ агентлагийн шинжээчид Хятад нүүрсний хэрэглээний оргил үеэ өнгөрөөсөн үү гэх асуудал тавьж байна. Эсвэл үгүй юу?

Графикийг: ОУЭХА

Дэлхийн нүүрсний хэрэглээний хувьд “хоёр дахь Хятад” болох орон алга байгааг ОУЭХА тэмдэглэж байна.

Графикийг: ОУЭХА

Энэ бүх үндэслэлээр нефтийн үнэ ч ойрын жилүүдэд буурна гэж үзжээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн захирал Фатих Бироль дэлхийн нүүсний зах зээлийн ирээдүйн тухай мөн Хятадын хэрэглээ багасч буйг CNBC телевизид ярилцах өгөхдөө ийм тайлбар хийжээ. Энэ нөхцөлд нүүрс экспортлогч орнуудын ашиг буурна гэж тэр хэлэв.

"2015 он нүүрсний аж үйлдвэрт чухал жил болж магадгүй юм. 2014 оны зогсолтгүй хэрэглээний өсөлт нь одоо тасраад байна. Энэ жилийн эцсийн дүнгээр нүүрсний хэрэглээ буурсан тайлан гарна гэсэн хүлээлтийг шинжээчид хэлж байгаа.

Эдгээр өөрчлөлтийн гол шалтгаан нь Хятадаас болж байгаа. Хятадын хувь нь дэлхийн нефтийн эрэлтийн 50 хувь орчимд байгаа. Одоо Хятад өөрийн эдийн засаг ба эрчим хүчний тэнцвэрийг тохируулах үедээ ороод байна. Эдийн засгийн өсөлтийн хурд саарахын зэрэгцээ, Хятад эдийн засгийнхаа эрчим хүчний үр дүнг сайжруулах замдаа орсныг тооцох хэрэгтэй. Мөн эрчим хүчний бусад эх сурвалжийг тэд илүү идэвхтэйгээр ашиглах болж байна. Тэр нь атомын болон сэргээгдэх эрчим хүч юм.

Нүүрсний зах зээл дээр саналын хэмжээ их байгааг хэлэх хэрэгтэй. Хятадын зүгээс нүүрсний эрэлт сул, Австрали, Индонези зэрэг оронд олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа гэх мэтийн хүчин зүйлийн зохицол нь нүүрсний үнэ 50 доллар ба түүнээс арай дор хэмжээнд үлдэх таамагллыг гаргаж байна. Үнийн ийм төвшин нь сүүлийн 10 жилийн үнэтэй харьцуулаад үзэхэд дэлхийн нүүрсний зах зээлд томоохон асуудал болох нь дамжиггүй”.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж