Хэнтий аймгийн жүдочид хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн жүдочид хүрэл медаль хүртжээ

Монголын жүдо бөхийн холбооны дэргэдэх Монголын “Жүдо академи”-ийн нэрэмжит өсвөр үе, залуучуудын багийн тэмцээн энэ сарын 20-нд Спортын төв ордонд боллоо. Тав дахь удаагийн тус тэмцээний өсвөрийн ангилалд 17, залуучуудад есөн багийн нийт 200 гаруй тамирчин өрсөлдөв.

Өсвөрийн ангилалд О.Чинбат дасгалжуулагчтай Монголын “Жүдо академи”-ийн тамирчид тэргүүлж, Ц.Шийрэв дасгалжуулагчтай ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, Ц.Алтанцог дасгалжуулагчтай Хэнтий аймгийн багууд мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Залуучуудын ангилалд Ц.Шийрэв дасгалжуулагчтай ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны жүдочид түрүүлж, Р.Анхбаатар, Д.Баярмагнай дасгалжуулагчтай Монголын “Жүдо академи”,  гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр дасгалжуулагчтай “Женко” клубийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэд болов.   

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж