Дуучин Мэрайя Кери поп дивагийн титмээ алдсан бололтой. Учир нь түүний дуулсан “Зул сарын баяраар миний хүсэж буй бүхэн бол чи” дуу Зул сарын номер нэг хит дуу байхаа больжээ.
Цомог борлуулагчдын гаргадаг Зул сарын шилдэг хит дуунуудын жагсаалтын “PlayNetwork”-ийн шилдэг 10-т энэ жил Америкийн инди рок The Shins хамтлагийн дуулсан “Гайхамшигт Зул сарын баяр” дуу нэгдүгээрт бичигдэж, дуучин Мэрэйя Керигийн “Зул сарын баяраар миний хүсэж буй бүхэн бол чи” дуу удаалсан байна.
Зул сарын баярын шилдэг 10 дууг жагсаавал:
Wonderful Christmastime/Гайхамшигт Зул сарын баяр/ – The Shins хамтлаг
All I Want for Christmas Is You /Зул сарын баяраар миний хүсч буй бүхэн бол чи/– дуучин Мэрайя Кери
Christmas Time /Зул сарын үе/ – дуучин Кристина Агуилера
Christmas Wrapping /Зул сарын бэлэг/ – The Waitresses хамтлаг
Someday at Christmas /Зул сарын нэгэн өдөр/- дуучин Жэк Жонсон
Underneath the Tree /Гацуурын дор/ – дуучин Келли Кларксон
Holly Jolly Christmas /Баяр хөөртэй Зул сар/ – дуучин Майкл Бубле
White Christmas /Цастай Зул сар/– дуучин Бин Кросби
What Christmas Means to Me /Зул сар миний хувьд/ – Train хамтлаг
Have Yourself a Merry Little Christmas /Зул сарыг тэмдэглээрэй/– дуучин Элла Фицжеральд
Н.ЭНХ