“Занаду Майнс” хөрөнгө оруулагчдыг урьж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

“Занаду Майнс” хөрөнгө оруулагчдыг урьж байна

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа
явуулдаг “Занаду Майнс” компани болон Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпораци
/MICC/ хамтран “Хөрөнгө оруулагчийн клуб” уулзалтыг зохион байгуулахаар болжээ.
“Занаду Майнс” компани нь Монголд хайгуулын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоёр
нүүрсний орд илрүүлсэн компани юм. Тус компанийн нээсэн Хар Тарвага орд ЖОРК
стандартаар 327 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон томоохон төсөл. Мөн
Хятадын хилээс 200 км зайд 350 км.кв талбайг хамарсан хайгуулын 6 лиценз бүхий
Галшар төслийг ч эхлүүлээд байгаа аж.

Монголчуудын хувьд Австралийн хөрөнгийн биржээс “Занаду
Майнс” компанийн хувьцааг багагүй худалдаж авдаг байна. Тиймээс Монголын
хөрөнгө оруулагчдад зориулан энэхүү уулзалт зохион байгуулж байгаа юм.
Уулзалтад “Занаду Майнс” компанийн Ерөнхий геологич, Монгол талын менежер
Andrew Stewart оролцож компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулах ажээ.

С.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж