Миссийн ялагчийг буруу зарлажээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Миссийн ялагчийг буруу зарлажээ

Энэ жил “Ертөнцийн мисс” /Miss Universe/ тэмцээний ялагчаар Филиппиний гоо бүсгүй Пиа Алонзо Вутрбаш шалгарчээ. Гэвч тэмцээний ялагчийг зарлахдаа андуурч Колумбын гоо бүсгүйг нэрлэсэн байна.

Ертөнцийн миссээр нэрлэгдсэн Колумбын гоо бүсгүй Ариадна Гутиеррез Аревало титмээ зүүж баярын нулимсаа барьж ядан байхад андуурал болсныг зарлажээ. Улмаар өнгөрсөн жилийн тэмцээний ялагч Колумбын мисс  Паулина Вега нутаг нэгтнийхээ тэргүүнээс титмийг нь авч жинхэнэ ялагч Пиа Алонзо Вутрбашт зүүлгэсэн аж. Ийм андуурал гарсанд зохион байгуулагч Стив Харвей уучлал гуйжээ.

Дэлхийн 80 орны 19-27 насны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн Ертөнцийн мисс-2015 тэмцээн ням гаригт ийнхүү будлиантай болж өндөрлөв.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж