Израилийн хойд нутгийг пуужингаар бууджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Израилийн хойд нутгийг пуужингаар бууджээ

 

Израилийн хойд нутагт гурван пуужин ням гаригт  дэлбэрчээ. Пуужингуудыг Ливаны нутгаас буудсан байв. Израилийн цэргийнхний мэдээгээр, пуужин буудлага нь гарз хохиролгүй өнгөрчээ.

 

"Хезболлах» бүлэглэлийн Самир Кунтар гэх хээрийн даргыг Дамаск хотод хөнөөсөн тухай мэдээг Израиль  нааштай хүлээн авсан тухай өмнө нь мэдээлсэн юм. Гэхдээ израиличууд энд хамаагүй гэдгээ мэдээлжээ.

 

“Хезболлах” бүлэглэлийн  талд Ассадын дэглэмтэй хамтран байлдаж байсан палестин бүлэглэлийн Кунтарыг Израиль 2008 онд солилцоогоор шоронгоос сулласан байв. Тэрээр хожим “Палестиныг чөлөөлөх Ардын фронт” гэдгийн чухал хүний нэг болсон байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж