Тегеранд бүх сургууль, цэцэрлэгийг хаав

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Тегеранд бүх сургууль, цэцэрлэгийг хаав

 

Ираны нийслэл Тегеранд агаарын бохирдол хүүхдүүдийн эрүүл мэндэд аюултай түвшинд хүрсэн тул бүх сургууль, цэцэрлэгийг хоёр өдрийн хугацаатай хаасан байна. Мөн Ираны Исфахан, Арак зэрэг том хотуудад сургуулиудыг хаах шийдвэрийг засгийн газраас гаргасан аж.

 

Тегеран нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг юм. Өмнө нь 2010 онд Иранд агаарын бохирдлын улмаас сургууль, төрийн үйлчилгээний газруудыг хааж байжээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж