Доналд Трамп В.Путинд тал засав

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Доналд Трамп В.Путинд тал засав

Доналд Трамп В.Путинд тал засав

ОХУ-ын лидер В.Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, бизнесийн магнат Доналд Трампийг “гялалзсан авьяастай” хэмээн магтсан билээ. Үүний хариуд Доналд Трамп ням гаригт телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо В.Путины талаарх барууныхны ойлголтыг няцааж “В.Путиныг өрсөлдөгчдөө бас сэтгүүлчдийг цааш нь харуулсан гэж хэн ч нотлоогүй шүү дээ. Тэр өөрөө ч үүнийг үгүйсгэдэг. Ямар ч байсан манай оронд хүнийг гэм буруутай нь нотлогдоогүй бол буруугүй гэж ойлгодог” хэмээн ярьсан байна.

Тэрбээр цааш нь мөн “Хэрэв би ерөнхийлөгч болбол В.Путинтай гар нийлж ажиллана гэж боддог. В.Путин намайг үнэлж байгаа бол, бас намайг гялалзсан авьяастай гэж байгаа бол би энэ хүндэтгэлийг улс орныхоо өмнөөс хүлээж авна аа” хэмээсэн гэнэ.

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Доналд Трамп өөрөө дуулианы эзэн бөгөөд саяхан нэг ч мусульман хүнийг АНУ-ын хилээр оруулахгүй байхыг уриалж, олон үзэн ядагчтай болсон нэгэн юм.

Н.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж